Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Баянтээг ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2025-04-21
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Баянтээг ХК-ийн уурхайд ажиллаж байна.

"Баянтээг" ХК-ийн нүүрсний уурхай сүүлийн 5 жилд улс, орон нутгийн төсөвт 6.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт 1.25 сая тонн нүүрс олборлон борлуулсан.
Баянтээг ХК болон Баянтээг түлшний үйлдвэрийн бодит нөхцөл байдлыг төлөөлөгчид нүдээр харж, тодорхой мэдээллийг албаны эх сурвалжуудаас тодрууллаа.


