Манай компани сүүлийн 10 жилийн хугацаанд хөрс хуулалтын ажлыг жил болгон давуулан биелүүлж байгаа бөгөөд 7.5 сая м3 хөрс хуулалтын ажил хийгдсэн байна. Үүнээс 2023 онд хөрс хуулалтын тендер зарлаж "Нутгийн буян ХХК" шалгарч 1.14 сая м3 хөрс хуулснаар олон жилийн хөрсний хоцрогдол багассан юм. Уурхайн техник эдийн засгийн үзүүлэлтээр хөр хуулалтын коэффцент нь 3.5м3/тн байх ба 10 жилийн дунджаар 3.6м3/тн байна.
Манай компани сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 2.02 сая тонн нүүрс олборлон борлуулсан юм. Үүнээс 2023 онд 70.3 мян тонн нүүрс экспортод гаргасан бөгөөд цааш хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс болоод үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Өвөрхангай аймгийн УЦУОШТ байгууллагатай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тус уурхайн хөрс, ус, агаарын чанарыг судлах зорилгоор 12 цэгээс дээж авч шинжлүүлэв. Хөрс – 4 цэг, Агаар – 4 цэг, Ус -4 цэгээс тус тус авав.
Уурхай орчмын хөрс, ус, агаараас гурвалсан шинжилгээний дээжүүдээ авч аймгийн лабораторид шинжлүүлэв. УЦУОШТ байгууллагаас дараах зөвлөмжийг өгөв.
Үүнд:
Уурхайн үйл ажиллагаанд нэн тэргүүнд тавигддаг зорилт бол аюулгүй ажиллагаа байдаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд уурхайн технологийн бүхий л процесст гарч болох аюул түүнээс үүдэн гарах эрсдэл хохирлыг тооцож урьдчилан сэргийлэх зорилгоор ХАБЭА-н жилийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллан байна. ХАБЭА сургалт: Галын аюул, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах сургалт Ажилтнуудын эрүүл мэнд, анхны яаралтай тусламжийн мэдлэг, чадавх олгох сургалт Өвчлөлийг судлах бууруулах арга хэмжээ авах сургалт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Ажилтнуудын ундны ус, хоол үйлдвэрлэлийн ахуйн байрны эрүүл ахуйд тогтмол хяналт тавих Уурхайн технологийн бүхий л процесст аюулгүй ажиллагааны сургалт Үйлдвэрлэлийн осол, осол гарч болзошгүй тохиолдлын шалтгааныг судлах, цаашид гаргахгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажилласан. Сүүлийн 5 жилийн хугацаанд 679324 ажилтан осол авааргүй ажилласан байна.
1972 оны 10 сарын 11-нд ажилчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж 12 айлын орон сууц болон уурын зуухыг ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхныхаа галыг ЗХУ-д үйлдвэрлэгдсэн БЗУИ-27 тогоонд бадраасан түүхтэй. Улмаар уурхайг дагасан суурьшлын бүс нэмэгдэж дэд бүтэц сайжран хэрэглэгчид нэмэгдэж 1978, 2004, 2005, 2009, 2013, 2020, 2021 онуудад зуух, яндан, дулаан дамжуулах шугам сүлжээ, зуухны байгууламжийг шинэчлэн сайжруулж ирсэн. Одоогийн байдлаар 3 Г.кал/цаг суурилагдсан хүчин чадалтай ШГ маркийн 2 зуухтайгаар жилд 4320 Г.кал/жил дулаан үйлдвэрлэж, 6,000,000₮ борлуулалтын орлоготой ажиллаж байна.
© 2026 Init . All rights reserved.