БАЯНТЭЭГ ХК-ИЙН 2017-2019 ОНД ХИЙГДСЭН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2020-10-07
Компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан О.Сумъяасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01 –ээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас товч дурдвал:
Баянтээг ХК нь 2017-2019 онуудад нийт 1567.1 мян/м3 хөрс хуулж, 538.2 мян/тн нүүрс олборлон борлуулж 15.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 5.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тухайлбал:
-Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтанд – 3.05 тэрбум төгрөг
-Барилга байгууламжийн хөрөнгө оруулалтанд – 2.5 тэрбум төгрөг


Үүнээс:
-Өвөрхангай аймагт – 159.0 сая төгрөг
-Нарийнтээл суманд -213.9 сая төгрөг
-Баянтээг багт-2.1 тэрбум төгрөг

Нийгмийн хариуцлагын хүрээнд:
-2017 онд их хэмжээний цас орж цасанд боогдсон зам, даваа болон малчдад техник хүн хүчний туслалцаа үзүүлсэн.
-2018 онд Өвөрхангай аймгийн отрын малчдад нүүрс хүргэх тусламжийн аян зохион байгуулж 333.65тн нүүрсний тусламж үзүүлсэн.
-2017-2019 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Интер аудит ХХК хийсэн.






