Үйл ажиллагааны ил тод байдал
“БАЯНТЭЭГ” ХК-ИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1.1 Үнэт цаас гаргагчийн зорилго, үйл ажиллагааны стратеги, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл:
Баруун бүсийн аймгуудыг өндөр илчлэгтэй, чанартай эрчим хүчний нүүрсээр тогтмол хангах. Энэхүү ажлын хүрээнд “Баянтээг” ХК нь 2020 онд борлуулах нүүрсийг 2019 оны
хөрс хуулалтаар бэлтгэсэн бөгөөд нүүрсийг 2019 оны 9-р сард Бьюроу веритас инспекшэнь тестин монголиа ХХК-ийн лабораторит нүүрсний шинжилгээг хийлгүүлсэн бөгөөд нүүрсний илчлэгийг 6,000-6,800 ккал илчлэгтэй гэж тодорхойлсон. Энэ нь “Баянтээг” ХК-ийн нүүрс нь илчлэг өндөртэй, зах зээл дээр өрсөлдөхүйц эрчим хүчний нүүрс болохыг тодорхойлж байгаа юм.
1.2 Үнэт цаас гаргагчийн түүх, тухай зах зээлд эзэлж буй байр суурь, судалгаа:
Баянтээгийн нүүрсний орд нь Өвөрхангай аймгийн баруун өмнө хэсэгт Нарийнтээл сумын нутагт орших бөгөөд аймгийн төвөөс 130 км, Архангай аймгаас 467 км, Баянхонгороос 100 км, Улаанбаатар хотоос 560 км зайд оршино. 1962 онд жилд 25,0 мян,тн нүүрс олборлох хүчин чадлаар байгуулагдаж, 1978 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулаар нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэн 29.6 сая.тн –ийн нөөцтэй гэж тогтоосон. Тус уурхай нь үндсэн 3 цех тасагтай /Захиргаа аж ахуй, Үндсэн үйлдвэр, Туслах үйлдвэр /-ийн нийт 62 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш /58 жилийн хугацаанд/ 9224.7 мян.м3 хөрс хуулж, 5980.1 мян.тн нүүрс олборлон борлуулаад байна.
1.3 Компанийн үйл ажиллагааны тайлан
Уулын ажлын тайлан:
Баянтээгийн уурхай 2020 онд 597.5 мян.м3 хөрс хуулж, 200.0 мян.тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажилласан. Хөрс хуулалтанд ЭКГ-5А экскаватор-1ш, HUYNDAI850LC-9S экскаватор-1ш, CAMC автосамосвал-2ш, NORD BENZ авто самосвал4ш, HOWO-60 автосамосвал-2ш, D65Е бульдозер-1ш, SD-300 дугуйт ачигч-1ш, LG-930 дугуйт ачигч, Liugong маркийн автогрейдер -1ш зэрэг техник нэг ээлжээр ажиллаж, Хөрс хуулалтыг 34-39-р хайгуулын шугам хооронд нийт 412.4 мян.м3
хөрс хуулж, Нүүрс олборлолтыг 39-43-р хайгуулын шугам хооронд нийт 70.8 мян.тн нүүрс олборлон борлуулж хөрс хуулалтын төлөвлөгөөг 69.0% нүүрс борлуулалтын төлөвлөгөөг 35.4%-тай биелүүлсэн.